Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг "Ялалтын баярын өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын ивээл дор “Жудо бөхийн залуучуудын аварга шалгаруулах лигийн тэмцээн” ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хороонд боллоо.
Тэмцээнд нийт 13 багийн 200 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид, хоёрдугаар байранд Монголын жудо академийн баг тамирчид, гуравдугаар байранд ШШГЕГ-ын “Сүлд спорт” хорооны баг тамирчид болон Дархан-Уул аймгийн биеийн тамир спорт хорооны тамирчид тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

| “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид алтан медаль хүртлээ | ||
| Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.