Хоолгvй байсан ч єсєх чадвартай
Хэдэн cap юу ч идэхгvй атлаа турж эцэх нь бvv хэл бvр ч өсч том болдог хvн байвал жинхэнэ гайхамшиг, гоц vзэгдэл гэдэг тэр болно. Харин Арканзасын их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор могойн 62 төрлийн гайхалтай шинжтэй гэнэ. Мэрэгч могой, баруун зvгийн алмааз хочит исгэрдэг могой, цагираг питон зэрэг хэд хэдэн могой бараг зургаан cap юу ч идэхгvй байж чаддаг аж. Могойны бодисын солилцоо гайхмаар идэвхтэй бєгєєд идэвх нь 72 хувь гэж эрдэмтэд тооцжээ. Бараг хагас жил юу ч иддэггvй могой эсэн мэнд, эрvvл саруул байж чадахаас гадна зогсолтгvй єсдєг байна.
Хамгийн жижиг могой
2008 онд Барбадосоос олдсон дэлхийн хамгийн жижиг могой ердєє дєрвєн инч буюу 10 см урт бєгєєд гоймон шиг нарийн. Leptotyphlops carlae нэрээр шинжлэх ухаанд бvртгэгдсэн уг бяцхан могойг илрvvлсэн Пеннсильванийн их сургуулийн эрдэмтэн Блэйр Хежсийн хэлснээр хэвлээр явагчдын хэмжээ багасах нь байгалийн шалгарал бєгєєд идэш тэжээл ховордох нь vvнд хамгийн ихээр нєлєєлдєг аж.
Кобра нvд рvv дайрдаг
Нулимдаг кобра хэмээх кобраны содон тєрєл бий. Хэдий ийм нэртэй ч уг могой vнэндээ нулимдаггvй бєгєєд хор агуулагддаг булчирхай нь хороо хоёр метр хvртэлх зайд цацдаг байна. Халдагчийнхаа ихэвчлэн нvд рvv нь дайрдаг нулимдаг кобрагийн хор хvний нvдийг сохолдог. Vvнийг эрдэмтэд саяхан буюу ердєє 2005 онд илрvvлжээ. Нулимдаг кобраг судалсан мэргэжилтнvvд энэ оны нэгдvгээр сард бvр ч хачирхалтай нээлт хийсэн нь уг могойны хор жирийн нэг сувагт биш єєдєєс чиглэсэн нэгний нvд рvv чиглэсэн цацрагч бvхий тусгай сувагт байдаг гэх судалгаа юм.
Питон идшээ бvхлээр нь иддэг
Нас, бие гvйцсэн питон могой олон cap юу ч идэхгvй байж чадна. Харин хооллох vедээ олдсон бvхнээсээ юу ч vлдээлгvй иддэг. Нэг vгээр барьсан амьтныхаа vс, арьс, яс, тархи гээд бvгдийг иддэг. Энэ нь нэг хооллохдоо биед хэрэгтэй бvх амин дэмээ авдаг гэсэн vг. Тиймээс ч олон cap мацаг барьж чаддаг байна.
Могой нисдэг
Модны могой газарт буухгvйгээр хажуугийн мод руу хvрэхийг хvсвэл саадгvй нисдэг. Халуун бvсийн цєєн хэсэгт нутагладаг нисдэг могой нэг модноос нєгєє рvv дунджаар 15 метр зайд дvvлэх чадвартай. Нисдэг могойг илрvvлсэн Францын эрдэмтэд уг могой нисэх vедээ биеэ S хэлбэртэй болгон эвхдэгийг тогтоожээ.
Зулзагаа иддэг
Амьтны єнєр бvлд тєрvvлсэн vрээ иддэг цєєн амьтны нэг нь могой юм. Шажигнагч могой хэмээх нэгэн тєрлийн аварга, эрээн могойны эмэгчин нь эсэн мэнд vлдэх чадваргvй, биеэр сул дорой зулзагаа иддэгийг энэ оны хоёрдугаар сард эрдэмтэд тогтоожээ. Эл vзэгдэл шажигнагч могойны хувьд бvр 11 хувь байдаг аж. Єєрєєр хэлбэл, шажигнагч могойны эмэгчин бvр тєрvvлсэн зулзагуудынхаа 11 хувийг иддэг.
Биеэсээ том могой иддэг
Калифорнийн хаан могой хэмээх Хойд Америкийн нэгэн зvйл могой єєрєєсєє урт могой иддэгийг мэргэжилтнvvд саяхан тогтоожээ. Биеэсээ том хvнс зооглодог нь идэш тэжээлийнх нь аминдэмтэй холбоотой бєгєєд аварга могойг бvхлээр нь залгисны дараа Калифорнийн хаан могой амь тавьсан могойны тэжээлгvй хэсгийг буцаан гаргадаг байна.

Могойны тухай сонирхолтой баримтууд | ||
Үзсэн: 12532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.