Дөрөвдүгээр сарын 26-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
- 1564 - Алдарт зохиолч Уиллиам Шекспир Английн Уорвикшайр дахь Страффордын сүмд загалмайлуулав.
- 1802 - Францын хаан Наполеон Бонапарт Францын хувьсгалын гол тоглогчдыг Францад сайн дураараа нэгдвэл олон зүйлийн урамшуулал олгох, энхтайван байдлыг тогтоохыг хамтран ажиллана гэж амлажээ.
- 1903 - Испанийн хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубийн нэг Атлетико Мадрид байгуулагдав.
- 1923 - Хатагтай Элизабет Бауес-Лион Йоркийн гүнтэй хуримлах ёслол Вестминстерийн ордонд болжээ.
- 1925 - Веймарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр Паул фон Гинденбург сонгогдов. Тэрээр тус улсад сонгуулиар ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны улстөрч болсон юм.
- 1944 - Грекийн Ерөнхийлөгчөөр Гиоргиос Папандреу сонгогджээ.
- 1954 - Женевийн хуралдаанаар Индохятад болон Солонгосын энхтайвны талаар хэлэлцэв.
- 1962 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Рейнжэр 4" хөлөг сарыг мөргөн сүйрчээ.
- 1963 - Ливи улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнож, Ливийн хаант улс байгуулагджээ. Мөн тэд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан юм.
- 1964 - Африкийн Танганьяка болон Занзибар улсууд нэгдэж Танзани улсыг байгуулав.
- 1966 - ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Узбекистан улсын Ташкент хотод 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 200 хүн амиа алджээ.
- 1981 - АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн доктор Майкл Р.Харрисон болон түүний багийнхан ураг салгах мэс ажилбарыг анх удаа гүйцэтгэв.
- 1986 - ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Украин улсын Припят хтод орших Чернобылын атомын цахилгаан станц сүйрэв. Энэ нь дэлхийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй АЦС-ын сүйрэл байсан юм.
- 1989 - Дэлхийн түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан хар шуурга болов. Бангладешийн тувд болсон шуурганы улмаас 1,300 хүн амиа алдаж, 12,000 хүн бэртэж гэмтэн, 80,000 өрх орох оронгүй болжээ.
- 1994 - Япон улсын Нагоя нисэх буудалд Хятадын агаарын тээврийн 140-р нислэг сүйрэв. Ослын улмаас хөлгийн багийн 271 хүн бүгд амиа алдсан юм.
| Энэ өдөр дэлхийн түүхэнд | ||
| Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.