Дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
- МЭӨ 1479 - Египетийн хаан ширээнд III Тутмос суув.
- 1704 - Британийн эзэмшлийн Америкийн нутаг дэвсгэрт анхны хэвийн үйл ажиллагаатай "Boston News-Letter" сонин хэвлэгдэв.
- 1800 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамсын санаачилгаар АНУ-ын Конгрессын номын сан байгуулагдав. Тэрээр хувийн зүгээсээ 5000 ам.долларын хандив өргөжээ.
- 1895 - АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотоос дэлхийг ганцаараа завиар туулахаар Жошуа Слокум аяллаа эхлүүлжээ.
- 1913 - АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн хамгийн анхны өндөр барилга гэгдэх Вүүлуортын барилга нээлтээ хийв.
- 1914 - Германы физикийн хүрээлэн квантын механикийн тулгуур онол гэгдэх Франк-Герцийн онолыг олон нийтэд танилцуулжээ.
- 1922 - Дэлхийн түүхэнд анх удаа утасгүй цахилгаан мэдээний сүлжээг нээв. Эзэн хааны дэргэдэх утасгүй холбооны сүлжээнээс Английн Оксфордшайр хотын Лиафильд дүүргийг Египетийн Кайр хоттой холбосон цахилгаан мэдээ дамжуулсан юм.
- 1953 - Их Британийн ерөнхий сайд, гарамгай улстөрч Уинстон Черчиллийг Их Британийн хатан хаан II Элизабет соёрхож, "Сир" буюу "хөлөг баатар" цол олгожээ.
- 1955 - Ази, Африкийн 29 улсын оролцсон Бандунгын бага хурал өндөрлөв. Уг хурлаар эзлэн түрэмгийлэл, арьсны үзэл, хүйтэн дайны асуудлыг хөндөн ярилцжээ.
- 1957 - Суецийн хямрал: НҮБ-ын энхийг сахиулагчид хямрал үүссэн бүс нутагт ажиллагаа явуулсны дүнд Суецийн суваг эргэн нээгдэв.
- 1967 - ЗХУ-ын "Союз 1" сансрын хөтөлбөрийн хүрээнд сансарт ниссэн Владимир Комаров ослын улмаас амиа алдав. Түүний нисч явсан хөлөг задгай сансарт гармагц шүхэр нь автоматаар дэлгэгдэж улмаар дэлбэрчээ. Тэрээр задгай сансарт амиа алдсан дэлхийн анхны хүн болсон юм.
- 1970 - Гамби улс Их Британиас тусгаар тогтнож, анхны Ерөнхийлөгчөөр Давда Жавара сонгогдов.
- 1996 - АНУ-ын засаг захиргаа Терроризмтай тэмцэх, үйлдсэн хэрэгт цаазын ял оноох тухай" хуулийг баталжээ.
- 2004 - АНУ Ливи улсад 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоргио цуцалжээ.
- 2005 - Дэлхийн католик шашны тэргүүн Ромын пап ламаар Кардинал Йозеф Ратцингер сонгогдов. Католик шашны дэг ёсны түүхэнд папаар сонгогдсон 265 дахь эрхэм тэрээр сахилын нэрээ XVI Бенедикт болгосон юм.
| Энэ өдөр дэлхийн түүхэнд | ||
| Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.