Швейцарийн Лозане мужийн Политехникийн их сургуулийн инженерүүд бага оврын ачаа тээвэрлэх зориулалтын хамгаалалтын хүрээгээр тоноглогдсон нисэгчгүй нисдэг төхөөрөмж буюу дроныг зохион бүтээсэн байна. Ингэснээр нислэг үйлдэж байхдаа ямар нэг шалтгааны улмаас газарт унах тохиолдолд дрон болон дроны зөөвөрлөж явсан ачаа хамгаалалтын хүрээний тусламжтайгаар ауюлгүй орчинд байна хэмээн зохион бүтээгчид нь онцолжээ.
Ачааг тээвэрлэн агаарт нислэг үйлдэх үеэр Дрон газарт унаж эвдрэх эрсдэл их байдаг. Үүнийг Швейцарийн зохион бүтээгчид шийдэх аргыг олжээ. Дроныг хамгаалж байгаа гаднах хүрээг хатуу карбон файбер гэх материалаар хийсэн байна. Хэлбэр загварын хувьд Японы оригами хэмээх цаасан урлалын наадгайгаас санаа авч бүтээжээ. Ингэснээр дроны хамгаалалтын хүрээг эвхэн хурааж болон задраан дэлгэх боломжтой юм байна. Шинэ зориулалтаар ашиглах зорилгоор бүтээсэн тус дрон нь ойролцоогоор 500 гр жинтэй буюу 2 км хүртэлх зам туулах боломжтой юм. Жолоодхын тулд ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн ашиглах боломжтой . Агаарт нислэг үйлдэж байхдаа урдаа тулгарч болзошгүй цэцэрлэгт хүрээлэнгийн мод, цахилгаан шонгийн утас гээд бусад бартаа саадыг урьдчилан мэдэрч илрүүлэх системээр тоноглогдсон байна. Энэ нь ямар нэгэн биеттэй мөргөлдөхөөс сэргийлэх зорилготой хэмээн онцолсон юм.
| Швейцарт хамгаалалтын хүрээтэй дрон бүтээжээ | ||
| Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.