Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2013-11-23 12:34:18

Өнөө маргаашдаа нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.

Хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор Идэр, Тэс голын Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус хүйтэн, Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орж , явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус хүйтэн байна.


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-11-24 17:27
uneheer sasihan bljee tnai tv ajliin ondor amjilt husii

Бидэнтэй нэгдээрэй