
Оросын хувьсгалаас хойш нэгэн зууны дараа буюу II Николай хааныг гэр бүлийнх нь хамтаар цаазаар авснаас хойш анх удаа эзэн хааны эзэмшлийн ховор үнэт зүйлс бүхий музей Санкт Петербург хотноо нээгдсэн байна.
Энэ музейд Орост ялсан коммунизмын өмнөх үеийн хаад ноёдуудын түүхийг өгүүлсэн Фабержегийн өндөг тавигдсан нь олон нийтийн сонирхлыг татаж байна.
Энэ алтан өндгийг Фабержийн гэр бүлийнхэн 1896 онд II Николай хааныг хааны сэнтийд залрах ёслолд нь зориулан бүтээсэн түүхтэй юм.
Шуваловын ордны цэнхэр танхимд нээгдсэн энэ музейд Романовын гэр бүлийнхний эзэмшилд байсан олон төрлийн үйл ажиллагаанд билэг тэмдгээр ашигладаг байсан хэд хэдэн өндөг багтаж байгаа юм.
III Александр хааны хүү II Николай энэ уламжлалыг үргэлжлүүлэн 1917 оны оросын хувьсгалыг хүртэл Улаан өндөгний баяр болон гэр бүлийн тэмдэглэлт ойн өдрүүдэд ийм өндөг захиалан хийлгэдэг болжээ.
Оросын хаадууд ба Фабержийн холбоо гэх нэртэй шинэ музейд Карл Фабержийн бүтээсэн 42 өндөг, 4000 мянга гаруй уран бүтээлчдийн хөрөг зураг, бэлэг дурсгал, шаазан эдлэл, алт мөнгөн эдлэл зэрэг 19-р зууны сүүлч үе 20-р зууны эхэн үеийн соёлын эд өлгийн зүйлс багтаж байна.
Фабержегийн өндөг | ||
Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.