Шууд Chart

Та зүүдээ амилуулагч бол...

2013-11-14 16:45:20

Зүүдэндээ явах нь хэн хүнд тохиолдож болох сэтгэц, нойрны эмгэг хэмээн эрдэмтэд үзсээр иржээ. Ийм эмгэг туссан хүмүүс зүүдэндээ явж байхдаа төлөвлөж байсан ажлаа амжуулах гэж оролдох, нууцлаг авъяасаа нээхээс эхлээд нас барах ч эрсдэлд хүргэсэн зэрэг олон хачирхалтай үйл явдал тохиолддог ажээ.

Хэдийгээр зүүд нойрон дундаа явах нь бага наснынхны дунд түгээмэл ажиглагддаг  төдийгүй насанд хүрэгчдийг ч эмзэглүүлсэн, эрдэмтдийн анхаарлыг татан нойрны эмгэг хэмээн нэрлэгдэж буй чухал сэдэв болоод байгаа гэнэ.

Үүнтэй холбоотой сонирхолтой бөгөөд бас эмгэнэлтэй зарим жишээнүүдийг та бүхэнд хүргэе. Хүмүүс зүүдэндээ явахаас гадна бусдад и-мэйл илгээдэг сонирхолтой үзэгдэл бүртгэгдсэн байна. 2005 онд 44 настай эмэгтэй үдшийн 22 цагт унтахаар хэвтсэн бөгөөд хоёр цагийн дараа зүүдэндээ явж эхэлжээ. Тэрээр нөгөө өрөөн дэх компьютерээ асааж найзууд руугаа харилцан адилгүй утга бүхий мэйл илгээсэн ба судлаачдын хэлснээр үсгийн фонт нь том жижиг, харийн юм шиг ойлгомжгүй дүрслэлээр мэйл илгээсэн байжээ. Энэхүү эмгэгийг “Zzz - Mailing” хэмээн нэрлэдэг байна.

Мөн зүүдэндээ явдаг Анна Райн гэгч эмэгтэй хэт их иддэг дуршилтай нэгэн байж. Өөрийнхөө зүүдэндээ хэт их иддэг гэдгийгээ мэддэг тэрээр  унтахдаа унтлагын өрөөгөө түгждэг ч зүүдэндээ явж байхдаа хаалгаа заавал ямар нэг аргаар онгойлгосон байдаг гэжээ. Тэрээр шөнө 2000 калори орчим хүнс иддэг ба ийнхүү зүүдэндээ явж байхдаа шүдээ хугалж, нүдээ хоёр ч удаа гэмтээж байсан нэгэн ажээ.

Эцэст нь хэлэхэд та болон гэр бүлийн бяцхан гишүүн тань сэрээгүй байхдаа хувцаслан боссон тохиолдол таарвал эмээх хэрэггүй гэнэ. Учир нь 5-12 наснынханд түгээмэл тохиолддог энэ үзэгдлийн нууцыг эрдэмтэд тайлж чадаагүй ч, эмгэг биш гэдэгт санал нэгдэж байгаа юм. Зүүдэндээ явах нь ихэвчлэн удам дамждаг гэдэгтэй олонх эрдэмтэд санал нэгдээд буй. Тэр ч байтугай аав ээж хоёрынх нь хэн нэг нь зүүдэндээ явдаг бол хүүхдэд энэ байдал удамших магадлал 45 хувь байдаг бол эцэг эх хоёр хоёул шөнө дунд аялдаг бол үр удамд нь удамших магадлал 60 хувь болж өсдөг гэх тооцоо гаргажээ.

 


Та зүүдээ амилуулагч бол...  
Үзсэн: 2310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй