Шууд Chart

Монголын анхны нисэх онгоцыг энэ өдөр хүлээн авчээ

2017-05-25 10:58:41

1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай Ю-13 хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисгэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид одоогийн бүх цэргийн төв эмнэлгийн зүүн талд бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгаж байжээ.

Нисэх багийг Х.Чойбалсан тэргүүтэй цэргийн яамны удирдах бүрэлдэхүүн угтан авч засгийн газрын ордонд хүндэтгэлийн дайллага хийж байжээ. Энэ онцгой үйл явдлаар Монгол улсын нисэх хүчний түүхэн хөгжил эхэлжээ. Энэ чухал үйл явдлын талаар их зохиолч Д.Нацагдорж “Соёлыг гайхав” өгүүллэгээ бичиж тэр нь ихэд алдаршиж байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголын анхны нисэх онгоцыг энэ өдөр хүлээн авчээ  
Үзсэн: 4203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
olzoo [150.129.143.xxx] 2018-03-05 18:48
mash goy
Зочин [59.153.115.xxx] 2017-12-23 10:54
Вздаоалөөбб

Бидэнтэй нэгдээрэй