Шууд Chart

Дэлхийн хамгийн анхны трамвай 1881 онд үйлчилгээнд явж эхэлжээ

2017-05-16 13:35:55

XIX зууны сүүлчээр Германы нийслэл Берлин хотын нийт хүн ам 1 саяд хүрсэн байдаг. Тиймээс хотын төвийн гудамжны хөл хөдөлгөөн ихтэй, явахад хүндрэлтэй болсон тул цахилгааны компанийн инженер Вернер фон Сименс цахилгаан зам барих санал анх гаргажээ. Тухайн үед, уурын галт тэрэг, морин тээврийн хэрэгсэл нийтийн үйлчилгээнд байдаг байв.

Тэрээр, 1879 оны хавар Берлин  хотын үзэсгэлэнд цахилгаан төмөр замыг цахилгаан зүтгүүртэй вагон хийж танилцуулсан байна. Сименсийн бүтээл нь гурван вагон чирсэн цахилгаанаар ажилладаг, 18 хүнийг тээвэрлэх чадалтай зүтгүүр байсан нь үзэсгэлэнг сонирхсон олны анхаарлыг эрхгүй татаж байв.

Түүний зохион бүтээсэн цахилгаан трамвай байдлыг өөрчилж болохоор байсан учраас, Сименс өөрийн хөрөнгөөр трамвайн загварыг хийлгэж, 1881 оны энэ өдөр, Берлин хотын захын Лихтерфельд ба Кадетын корпусын хооронд тавьсан замаараа цахилгаан трамвайг явуулсан нь хотын тээврийн хэрэгслийн эхлэл болсон байна.


Дэлхийн хамгийн анхны трамвай 1881 онд үйлчилгээнд явж эхэлжээ  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй