Шууд Chart

“Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо

2017-05-13 14:51:31

Иргэдийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, цаашлааад нийтийн биеийн тамир спортоор хичээллэж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Налайх дүүргийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 700 орчим хүн бүх нийтийн гүйлтэд оролцож, 3 км-т гүйлээ. Тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулах “Улаанбаатармарафон” олонулсынгүйлтийнтэмцээний өмнөтгөл болгон дүүргийн ЗДТГ, БТСХ-ноос хамтран зохион байгуулсан юм.
“Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтэд ахмад, насанд хүрэгчид, хүүхэд гэсэн ангилалд эхний 3 байр эзэлсэн тамирчид тавдугаар сарын 20-нд болох “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцох эрхээ гардан авсан юм.
Бүх нийтийн гүйлтийн тэмцээний дараагаар ахмадууд хийн дасгал хийж, БТСХ-ноос нээлттэй хаалганы өдөрлөг хийн, нэг өдрийн туршид Налайхчууд төв талбайдаа спортоор амьсгалж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 


“Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй