Шууд Chart

Чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ

2017-05-10 13:38:33

Энэтхэгийн нийслэл Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ эхэллээ.
 
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Наранболд, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д Г.Төрболд, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар зодоглож байна.
 
Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ахалж байна.
 
Тэмцээн тавдугаар сарын 14-ний өдөр өндөрлөнө.

Чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ  
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй