Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтан албан хаагчдыг биен тамир спортод өргөнөөр хамруулах зорилготой Эрчим хүчний салбарын спортын Их наадам өчигдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон эрчим хүчний салбарын удирдлагууд оролцсон юм. Эрчим хүчний салбар нийтдээ 12 мянга орчим ажилтан албан хаагчтай. Тэгвэл энэ удаагийн Спортын их наадамд 40 гаруй байгууллагын 1000 гаруй ажилтнууд оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, биллиард, шатар гэсэн таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаанаарааөрсөлдөхөөр хуран цуглаад байна.

Цахилгаан дамжуулах Үндэсний төв ТӨХК-ийн тамирчин, "Рио-2016” зуны олимпийн XXXI наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа, ТЭЦ-3 ТӨХК-ийн тамирчин, Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй эрчим хүчний салбараас төрж гарсан алдартнууд Монгол Улсын төрийн далбаагаа ёслол төгөлдөр мандуулж, спортын Их наадмын бамбарыг Буянт-Ухаа спорт цогцолборын хоймор залж, МУГЖ, "Чингис хаан” хамтлагийн ахлагч Б.Жаргалсайхан "Тамирчны алдар” дуугаараа ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

Энэхүү спортын Их наадамд Эрчим хүчний зохицуулах хорооны баг тамирчид таван төрлөөр оролцож хурд хүчээ сорьж байна. Спортын их наадмын аваргууд маргааш тодорч, шагналаа гардах аж.
| Эрчим хүчний салбарынхан спортоор өрсөлдөж байна | ||
| Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.