Бидний сайн мэдэх Нокиа 3310 гар утас шинэчлэгдэж дэлхийн гар утасны зах зээл дээр эргэн ирэх гэж байна. Nokia бренд анх 17 жилийн өмнө буюу 2000 онд 3310 гар утсаа олон нийтэд танилцуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ сарын сүүлээр шинэчлэгдсэн "Nokia 3310" утсыг танилцуулах аж.
Жил бүрийн хоёрдугаар сард Олон улсын хөдөлгөөнт холбооны чуулга уулзалт болдог. Энэ уламжлалын дагуу энэ сарын 26-нд Испани улсын Барселон хотод ээлжит чуулган зохион байгуулагдах юм. Тэгвэл энэ удаагийн чуулга уулзалтад Финландын "HDM Global" компани "Nokia 3310" загварыг дахин танилцуулах гэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Өнгөрөгч 2016 онд "Microsoft Mobile" компаниас "Nokia" брэндийн нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг Финландын "HDM Global" компани худалдан авсан.
Эдэлгээ сайтай, цэнэгээ сайн барьдаг, бат бөх гээд хүний ярих, мессеж бичих үндсэн хэрэгцээг хангах чадвартай хамгийн шилдэг утас байсан учраас "HMD Global" хэрэглэгчдийг танил бүтээгдэхүүнээр нь татах гэж оролдож байгаа нэг хэлбэр нь энэ юм. Шинээр гарах "Nokia 3310" загвар нь Европын улс орнуудад 59 евро буюу ойролцоогоор 63 америк доллараар худалдаалагдах бол бусад улс орнуудад хэзээ худалдаанд гарах, ямар үнэтэй гарах зэрэг нь одоогоор тодорхойгүй байна.
Түүнчлэн гар утас сонирхогчдын бас нэг сонирож байгаа зүйл бол 3310 утас хэрхэн шинэчлэгдэх бол, үндсэн хэрэглээнээс гадна, Камер, өнгөт дэлгэц эсвэл орчин үеийн ухаалаг утастай адил мэдрэгчтэй байх эсэх зэрэг сонирхолтой асуултууд гарч ирж байгаа юм.
| "Nokia-3310" гар утасны шинэчилсэн загвар энэ сараас худалдаанд гарна | ||
| Үзсэн: 2282 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.