Шууд Chart

Японы Саппоро хотод цасны баяр эхэллээ

2017-02-07 10:48:17

Өвлийн улиралд дэлхийн олон улс оронд цас, мөсөн урлалын фестивалиуд зохион байгуулагддаг бөгөөд Япон, Саппоро, Норвеги, Квебек болон Харбин хотууд хамгийн том, хамгийн алдартай цасны баярыг зохион байгуулдаг байна. Тэгвэл өчигдөр Японы Хоккайда арлын Саппоро хотноо дэлхийн хамгийн томд тооцогдох цасны баяр нээлтээ хийлээ.

Анх 1949 оноос эхлэн  жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд уламжлалынхаа дагуу тус хотноо 68 дахь удаагийн цас, мөсөн урлалын фестивал албан ёсны нээлтээ хийлээ.  Цасны наадмын хүрээнд, нийт 200 гаруй цас, мөсөөр урласан аварга том бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож байгаа аж. Тухайлбал, дэлхийн хамгийн том дааман хаалга хэмээн нэрлэгддэг Триумфийн аркийг 17 метрийн өндөртэйгээр урлан бүтээжээ. Түүнчлэн 40 жилийн ой нь энэ жил тохиож байгаа бидний сайн мэдэх оддын дайн киноны баатрын баримлыг босгожээ.

Мөн АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трампийн баримал ч энд байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар, цас мөсөн баримлуудыг барихын тулд нийт 35 тонн цасыг ашигласан байна. За уг фестивалийг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс 2 сая жуулчид ирдэг гэсэн тооцоо байдаг. Саппоро хотын 68 дахь удаагийн цасны наадам энэ сарын сүүлч үе хүртэл үргэлжилнэ.

















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Саппоро хотод цасны баяр эхэллээ  
Үзсэн: 2556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [43.228.131.xxx] 2017-02-07 15:04
Монголд барьвал шээгээд, сахилгагүй хүүхэд,залуучууд нь өмх, хэмх цохиж гэмтээгээд, ундааны саваа шигтгэж, яаж сүйтгэх бол доо..........
Zochin [202.180.220.xxx] 2017-02-07 14:49
Goyiin be
Zochin [202.180.220.xxx] 2017-02-07 14:49
Goyiin be

Бидэнтэй нэгдээрэй