Япон улсын хамгийн том нисэх онгоцны буудал болох Нарита нисэх онгоцны буудлын удирдлагууд нэгэн сонирхолтой бүтээлийг нэвтрүүлээд байна. Тэр нь ариун цэврийн өрөөнд байх ухаалаг ариун цэврийн цаас юм. Тус буудлаар үйлчлүүлж буй зорчигчид, ариун цэврийн өрөөнд ороход таны хэрэглэх ариун цэврийн цаас ухаалаг төдийгүй, ухаалаг утсанд зориулагдсан байна.
Учир нь уг ухаалаг цаас нь аялагчдад хамгийн их шаардлагатай хурдан утасгүй интернэт, хамгийн дэлгэрэнгүй газарчлалын ном зэрэг наад захын аялагчдад шаардлагатай бүх мэдээллийг агуулсан цаас байна. Үүнээс гадна, тус цаасны ар тал нь ухаалаг утасны дэлгэцийг арчих зориулалттай ариутгасан цаас юм байна. Үүнийг Япон улсын үүрэн телефоны оператор Докомо корпораци зохион гаргажээ.
“Утасны дэлгэц ариун цэврийн өрөөний суултуураас 5 дахин илүү бохирдлыг хадгалж байдаг” гэх олон улсын судлаачдын гаргасан судалгаан дээр үндэслэн ийнхүү ариутгасан цаасыг гаргах болжээ.

| “Ухаалаг” ариун цэврийн цаас зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.