Шууд Chart

МУСТА Ч.Бадрал Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг эзэлжээ

2017-01-02 12:21:38

2016 онд ОХУ-д зохиогдсон Дэлхийн алдарт дуурийн дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын наймдугаар уралдааны тэргүүн байрыг Монгол Улсын дуучин хүртсэн байна.

Нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 гаруй мэргэжлийн дуучдыг магнайлсан дуучин бол ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал юм.

Алдар, амжилтын ганзага дүүрэн ирсэн дуучнаа ЦДБЭЧ, ҮЖҮНХ-ийн хамт олон, ахан дүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл үлээвэр хөгжмийн сүрлэг аялгуун дор угтан авч, хүндэтгэл үзүүлжээ.


МУСТА Ч.Бадрал Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг эзэлжээ   
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй