Дуунд дуртай монголчууддаа зориулсан энэ намрын хамгийн сүүлчийн нийтийн дууны супер шоу “Монгол түмний аялгуу” тоглолт 11 сарын 8-ны 19.00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд ганцхан удаа тоглоно.
Тоглолтод МУГЖ Д.Энхзул, Б.Батбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Амаржаргал, Ганзориг, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Л.Болдбаатар, Ц.Эрдэнэтунгалаг, Намсрайноров, Төрмандах, Бурмаа, Банзрагч, Мөнхбат, Мөнхсоёл, Баасандорж, Оюумаа, Отгонгэрэл, Түмэн-Өлзий, Жимсээ, Идэржавхлан, Энх-Эрдэнэ, Болд, Чулуунчимэг гээд нийтийн дууны үе үеийн төлөөлөл, сор болсон дуучид оролцож, түмэн олныхоо сэтгэлд хоногшсон хит ая дуунуудаа үзэгч олондоо хүргэх аж. Мөн тоглолтын үеэр тасалбарын дугаараар азтан шалгаруулж үзэгчдийнхээ аз хийморийг урамшуулах юм байна.
Та бүхэн хайртай настан буурлууд, аав ээж, ахан дүүс, гэр бүлийнхээ хамт “Монгол түмний аялгуу” тоглолтод хүрэлцэн ирж нэгэн үдшийн турш хамгийн хайртай дуучидтайгаа хамгийн дуртай дуугаа хамтдаа дуулан цэнгэж сэтгэлийн таашаал эдлээрэй хэмээн урин залж байна.
Тоглолтын тасалбарыг Монгол Бөхийн Өргөөний кассаас худалдан авах боломжтой төдийгүй “Ноён зууч” 1950 лавлах хүссэн газар үнэгүй хүргэх болно.
| “Монгол түмний аялгуу” ганцхан удаа | ||
| Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.